Triply TravelTriply Travel
Цагаан хэрэм, Бээжин

Бээжин Юниверсал аялал

8 өдөр / 7 шөнө Хятад

Жинин хотын 33 төрлийн халуун рашаантай Water World, замдаа Цагаан хэрэм, Шувууны үүр, бүтэн өдөр Universal Studios, Жанжкоугийн 24 цагийн усан парк. Галт тэргээр очиж, автобусаар аялна.

Төлбөрт багтсан

  • Хоёр талын унтлагын галт тэрэгний тасалбар
  • Хөтөлбөрийн дагуух унааны зардал
  • Water World багц тасалбар
  • Аяллын хугацаанд байрлах буудал
  • Цагаан хэрмийн тасалбар
  • Universal Studios тасалбар
  • Амьтны хүрээлэн, далайн аквариум
  • Хөтөлбөрийн дагуух хөтөч
  • Хөтөлбөрийн дагуух хоол
  • Аяллын даатгал

Төлбөрт багтаагүй

  • Хувийн хэрэглээний зардал
  • Хөтөлбөрт ороогүй үзвэр үйлчилгээ
  • Хувиараа явсан таксины зардал
  • Аяллын үеийн өдрийн болон оройн хоол
  • Чөлөөт үеийн хөтөч

8 өдрийн хөтөлбөр

• 16:00 цагт Улаанбаатарын төмөр замын вокзал дээр цуглана • 16:40 цагт №276 Улаанбаатар – Замын-Үүд унтлагын галт тэрэг хөдөлнө

• 07:20 цагт Замын-Үүдэд хүрнэ • Замын-Үүдээс Эрээн рүү автобусаар хөдөлнө • Хил гаалиар нэвтэрч өдрийн хоол иднэ • 12 цагт Эрээнээс Жинин рүү хөдөлнө • Манжийн хаадын ордог байсан, газрын гүнээс гардаг 33 төрлийн халуун рашаан, саунтай Water World цогцолборт амарна: 5 одтой, кино театр, бассейн, хүүхдийн усан парк, буфет хоол

• Өглөөний цай • Жинин хотын хамгийн өндөр цэгт байрлах Хүслийн суврагыг үзээд Бээжин рүү хөдөлнө • Замдаа Цагаан хэрэм үзнэ • 2008 оны олимпын цэнгэлдэх «Шувууны үүр», «Усан шоо» (Water Cube) цогцолборыг үзнэ • Оройн хоолны дараа буудалдаа амарна

• Өглөөний цай буудалдаа (07:00–09:00) • 9 цагт буудлын хүлээлгийн танхимд цуглана • Холливудын алдарт Universal Studios-д бүтэн өдөр өнгөрөөнө • 18 цагт цуглаж, оройн хоолоо идээд буудалдаа амарна

• Өглөөний цай • 8 цагт цуглаж өрөөгөө хүлээлгэн өгнө • Бээжингийн далайн аквариум, амьтны хүрээлэн үзнэ • Жанжкоу руу хөдөлж, 24 цагийн усан паркад чөлөөт цаг өнгөрөөнө • 19:00–20:30 цагийн хооронд амралтын газартаа байрлаж оройн хоолоо иднэ

• Өглөөний цайны дараа өрөөгөө хүлээлгэн өгнө • Эрээн рүү хөдөлнө • Эрээнд ирж оройн хоолоо идээд буудалдаа амарна

• Өглөөний цай • 12 цагт буудлын өрөөгөө хүлээлгэн өгнө • Эрээний зах, дэлгүүр, худалдааны төвүүдээр худалдан авалт хийх боломжтой • 13 цагт цуглаж хилээр гарах автобусанд сууна • 17:30 цагт Замын-Үүдийн вокзал дээр цуглаж унтлагын галт тэргэнд сууна • 18:05 цагт №276 галт тэрэг хөдөлнө. Хаалга 15 минутын өмнө хаагддаг • Өдрийн болон оройн хоол өөрсдөө

• 09:20 цагт Улаанбаатарын вокзалд хүрнэ • Ачаагаа аваад аялал дурсамж дүүрэн өндөрлөнө

Аялагчдын сэтгэгдэл

Бусад аялал

1,590,000₮
том хүн
Захиалах