Triply TravelTriply Travel
Шанхай The Bund шөнийн гэрэлтүүлэг

Диснейлэнд Шанхай – 5 өдрийн аялал

5 өдөр / 4 шөнө Хятад

Шанхай хотын алдартай үзвэрүүд болон Диснейлэндээр аялах 5 өдрийн дурсамж дүүрэн аялал. Нислэгийн хуваариас хамаарч хөтөлбөрт бага зэрэг өөрчлөлт гарахыг анхаарна уу.

Төлбөрт багтсан

  • Ирж буцах онгоцны тасалбар
  • Хөтөлбөрийн дагуух унааны зардал
  • Аяллын хугацаанд байрлах буудал
  • Өглөөний цай
  • Диснэйленд тасалбар
  • Шанхай хот доторх автобус
  • Юу цэцэрлэгт хүрээлэн
  • Хөтөч

5 өдрийн хөтөлбөр

• 10:00 цагт Чингис хаан олон улсын нисэх буудлын 2 давхарт CU-н урд цуглан авиа компани дээр бүртгэл хийлгэн суудлаа бичүүлэн тасалбараа авч хил гаалиар нэвтэрнэ. • 13:00 Шанхай чиглэлд хөөрөн Шанхайд 16:45-д газардна. • Шанхай хотод газардсаны дараа бидний бэлдсэн унаагаар халуун рашаан цогцолбор луу хүргүүлнэ. • Оройн хоол буфет.

• Өглөөний цай • Мадам Тюссогийн лав музейг үзнэ • Дорны сувд телевизийн цамхаг • Өдрийн хоол • Шанхайн түүхийн музей • Чөлөөт цаг • Буудалдаа байрлан амрана.

• Өглөөний цай • Хуанпу мөрний завин аялал • Шанхайн хамгийн алдартай шашны газар болох Чэнхуан сүмийг үзнэ • Юйюань цэцэрлэгт хүрээлэн • Нанжин гудамжаар зугаална. Хятадын хамгийн анхны худалдааны гудамж • Оройн хоол • Шанхайн БУНД хэсгээр зугаална • Буудалдаа байрлан амрана.

• Өглөөний цай • Өглөөнөөс оройн хүртэл Диснейлэндэд цагийг хүссэнээрээ өнгөрөөнө.

• Шанхай хотын нисэх буудалд хүрэн 07:50 цагт онгоц хөөрнө. • Улаанбаатар хотод 12:00 цагт онгоц газардана. Ийнхүү бидний аялал дурсамж дүүрэн өндөрлөнө.

Аялагчдын сэтгэгдэл

Бусад аялал

2,790,000₮
хүн
Захиалах