
Жинин хотын 33 төрлийн халуун рашаантай Water World-д алжаалаа тайлж, Мини Аватарын шилэн гүүрээр алхаж, Мини Хайнан усан паркад тоглоно. Хөх хотын музей, аквариум үзээд, хүссэн хүн шинжилгээ өгч эмчийн зөвлөгөө авна.
• 16:00 цагт Улаанбаатарын төмөр замын вокзал дээр цуглана • 16:40 цагт №276 Улаанбаатар – Замын-Үүд унтлагын галт тэрэг хөдөлнө • Энэ шөнө галт тэргэнд хононо
• 07:20 цагт Замын-Үүдэд хүрнэ • Замын-Үүдээс Эрээн рүү автобусаар хөдөлнө • Хил гаалиар нэвтэрнэ • 12 цагт Эрээнээс Жинин рүү хөдөлнө (5–6 цаг). Замдаа амралтын газарт зогсоно • Манжийн хаадын ордог байсан, газрын гүнээс гардаг 33 төрлийн халуун рашаан, саунтай Water World цогцолборт амарна: 5 одтой, кино театр, бассейн, хүүхдийн усан парк, буфет хоол • Зочид буудалд байрлах бол нэмэлт 198¥
• Өглөөний цай Water World-д (07:00–09:00, буфет) • Жинин хоттой танилцаж, Хүслийн сүмийг үзнэ • Мини Аватар руу хөдөлнө: шилэн гүүр, амьтны хүрээлэн • Мини Хайнан усан паркад тоглоно • Мини Аватар цогцолборын зочид буудалд амарна
• Өглөөний цай • Хөх хот руу хөдөлнө • Шинжилгээ өгөх аялагчид эмнэлэг рүү явна • Хөх хотын шинжлэх ухааны музей, далайн аквариум • Чөлөөт цаг: зах, дэлгүүрээр хэсэх боломжтой • Оройн хоол
• Өглөөний цай • Шинжилгээ өгсөн аялагчид хариугаа авч эмчийн зөвлөгөө авна • Ванда плаза болон брэндийн худалдааны төвүүдээр хэсэх боломжтой • 14 цагт цуглаж Эрээн рүү хөдөлнө • Эрээнд зочид буудалдаа байрлаж, зах, дэлгүүрээр хэсэх боломжтой
• Өглөөний цай • 12 цагт буудлаа хүлээлгэн өгнө, Эрээний зах, дэлгүүрээр хэсэх боломжтой • 13 цагт цуглаж хилээр гарах автобусанд сууна • 17:30 цагт Замын-Үүдийн вокзал дээр цуглаж унтлагын галт тэргэнд сууна • 18:05 цагт №276 галт тэрэг хөдөлнө. Хаалга 15 минутын өмнө хаагддаг • Өдрийн болон оройн хоол өөрсдөө
• 09:20 цагт Улаанбаатарын вокзалд хүрнэ • Ачаагаа аваад аялал дурсамж дүүрэн өндөрлөнө