Triply TravelTriply Travel
Хятадын эртний хотын барилга

Датун – Хөх хот аялал

8 өдөр / 7 шөнө Хятад

Хөх хотын шинжлэх ухааны музей, аквариум, Мини Аватарын шилэн гүүр, Мини Хайнан усан парк, Датуны Fantawild-д бүтэн өдөр. Fantawild бол Хятадын хамгийн алдартай том тоглоомын паркуудын нэг. Гэр бүл, хүүхэд, залуучуудад зориулсан тоглоом, шоу, технологийн үзвэр олон.

Төлбөрт багтсан

  • Ирж буцах галт тэрэгний тасалбар
  • Хөтөлбөрийн дагуух унааны зардал
  • Аяллын хугацаанд байрлах буудал
  • Өглөөний цай, оройн хоол
  • Мини Хайнан усан паркийн тасалбар
  • Fantawild паркийн тасалбар
  • Хөтөлбөрийн дагуух хөтөч

Төлбөрт багтаагүй

  • Хувийн хэрэглээний зардал
  • Хувиараа явсан таксины зардал
  • Аяллын үеийн өдрийн хоол
  • Чөлөөт үеийн хөтөч

8 өдрийн хөтөлбөр

• 16:00 цагт Улаанбаатарын төмөр замын вокзал дээр цуглана • 16:40 цагт №276 Улаанбаатар – Замын-Үүд унтлагын галт тэрэг хөдөлнө • Энэ шөнө галт тэргэнд хононо

• 07:20 цагт Замын-Үүдэд хүрнэ • Замын-Үүдээс Эрээн рүү автобусаар хөдөлнө • Хил гаалиар нэвтэрнэ • Эрээнээс Хөх хот руу 400 км • Оройн хоолоо идээд буудалдаа амарна

• Өглөөний цай • Хөх хотын шинжлэх ухааны музей • Хөх хотын далайн аквариум • Оройн гэрэлт гудамжаар зугаална • Оройн хоол

• Өглөөний цай • Мини Аватар руу 70 км • Амьтны хүрээлэн, шилэн гүүр • Мини Хайнан усан паркад тоглоно • Мини Аватар цогцолборын зочид буудалд амарна

• Өглөөний цай • Датун руу хөдөлнө • Бүтэн өдөр Fantawild паркад зугаална • Оройн хоол

• Өглөөний цай • Датунаас Эрээн рүү 400 км • Замдаа Жининд зогсож Ябло арьсан эдлэлийн захаар орно • Эрээнд ирж оройн хоолоо идээд буудалдаа амарна

• Өглөөний цай, буудлаа хүлээлгэн өгнө • Эрээнээс хил гарах автобусанд сууж Замын-Үүдэд ирнэ • 17:30 цагт Замын-Үүдийн вокзал дээр цуглаж унтлагын галт тэргэнд сууна • 18:05 цагт №276 галт тэрэг хөдөлнө. Хаалга 15 минутын өмнө хаагддаг • Өдрийн болон оройн хоол өөрсдөө

• 09:20 цагт Улаанбаатарын вокзалд хүрнэ • Ачаагаа аваад аялал дурсамж дүүрэн өндөрлөнө

Аялагчдын сэтгэгдэл

Бусад аялал

1,090,000₮
том хүн
Захиалах