Жанжиаже Аватар киноны сүрлэг уулс Хятад

Жанжиаже – 10 өдрийн аялал

☀️ 10 өдөр / 🌙 9 шөнө

Аватар киноны сүрлэг уулс, хөвөгч чулуун баганууд, шилэн гүүр зэрэг байгалийн гайхамшигт газруудыг нэг аяллаар туулах боломж. Жанжиаже бол дэлхийн хамгийн үзэсгэлэнт байгалийн цэцэрлэгт хүрээлэнгүүдийн нэг бөгөөд та энэ аяллаар мартагдашгүй дурсамж авч буцах болно.

Аяллын үнэ
2,550,000₮ / хүн
Нэг хүний бүх зардал багтсан үнэ
Захиалга өгөх
Юу багтсан бэ?
10 өдрийн дэлгэрэнгүй хөтөлбөр
• Улаанбаатар төмөр замын буудал дээр 15:30 цагт цугларан 276-р гал тэргээр Замын Үүд хотыг зорино. • Энэ өдөр галт тэргэнд хононо. • Та бүхэн замын хүнсээ зэхэн аялалдаа гараарай.
• Өглөө 07:20 цагт Замын Үүдэд буугаад автобусанд сууж хөдөлнө. • Эрээн хотод ирээд буудалдаа байрлана. Үүний дараа чөлөөт цагтай. • Эрээн хотын Жингтай зочид буудалд байрлан амарна. (өглөөний цай байдаггүй)
• Өглөө эрт цугларч автобусанд суун Эрээн хотын нисэх буудал руу явна. • Эрээн хотоос нисч Хөх хотод ирнэ. Үүний дараа чөлөөт цагтай. • Өдөр цугларч Хөх хотын нисэх онгоцны буудал руу явна. 16:30 цагт Хөх хотоос нисээд, 18:55 цагт Чангша хотод хүрэлцэн ирж, буудал руугаа явж амарна.
• Өглөөний цайгаа уугаад Жан жиа жиерүү хөдөлж замдаа 5 цаг орчим явна. • Өдрийн хоолондоо орно. • "Жанжиажэгийн сүнс" гэгддэг Тэнгэрийн хаалга уул буюу Тиан Мэн Шань руу очно. • Тэнгэрийн хаалга, Сүнсний хөндий хэмээх шилэн гүүртэй аялал хийнэ. • Буудалдаа ирж амарна. (аялагчид өөрсдийн зардлаар оройн хоолоо иднэ)
• Өглөөний цайгаа уун. • Ойн цэцэрлэгт хүрээлэн – Юанжиажэд ирж аяллаа үргэлжлүүлнэ. • Юанжиажэ: BaiLong шилэн лифтээр уулруу гарна. Энэхүү үзэсгэлэнт газар Аватар киноны гадна талбайн зураг авалт хийсэн газар бөгөөд энд та нууцлагдмал Халалуяа уул, гайхамшигт экстази, тэнгэр дэх анхны гүүр, гинжин хэлхээ гэх мэт газрыг үзэж сонирхох болно. • Оройн хоолоо идээд буудалдаа орж амарна. (аялагчид өөрсдийн зардлаар оройн хоолоо иднэ)
• Өглөөний цайгаа уун. • Тианзи уулын зүг хөдөлнө. • Тианзи уул: "Уулын орны хаан" гэж хэлэгддэг энэхүү газар та гайхалтай амар амгалан мэдрэмжийг авах болно. Үзэсгэлэнт сайхан Xihai Fenglin болон олон мянган жилийн түүхтэй сэлэм шиг харагдах чулуун хадад, анхилам үнэртэй агаар энэ бүгд нийлээд тус газрыг "өргөн уудам үзэсгэлэнт талбай, багасгасан байгалийн гайхалтай газар, байгаль эхийн бүтээсэн төөрдөг байшин" гэх тодотголыг өгсөн байна. • Дараа нь хүсвэл нэмэлт төлбөртэйгөөр АРВАН МИЛЬ ГАЛАРЕЙ – 76 юань зочлох боломжтой. • Оройн хоолоо зооглоод буудалдаа орж амарна. (оройн хоолоо аялагчид өөрсдийн зардлаар иднэ)
• Өглөөний цайгаа уусны дараагаар ачаа тээшээ зэхэн гарч Хятад үндэсний нутгийн цайны дэлгүүрээр зочилно. • Дараа нь бид автобусандаа суун Шилэн гүүрийг зорих болно. Хятад улсын дэсийн 4А зэрэглэлтэй, 430 метр урт буюу дэлхийн хамгийн урт, 300 метр буюу хамгийн өндөрт баригдсан, 6 метр өргөн, 99 ширхэг дөрвөлжин шилэн хавтангаар хийгдсэн бөгөөд нэг дор 800 хүн зогсох боломжтой юм. Энэхүү гүүрийг үзэх аялагчид очихоосоо 6 хоногийн өмнө бүртгүүлэн тасалбарын үнийг төлдөг ба тасалбараа буцаах боломжгүй. • Эндээс та цэлмэг хөх тэнгэр, цагаан үүл, уулс, жижиг гүүр, урсгал гол гэх мэт байгалийн гайхамшигт үзэсгэлэнт цэцэрлэгт хүрээлэнг харж сонирхоно. • Дараа нь хүсвэл нэмэлт төлбөртэйгээр БАОФЕНГ НУУР – 198 юань болон ШАР ЛУУГИЙН АГУЙ – 228 юань төлж зочлох боломжтой. • Өдрийн хоолоо иднэ. • Чанша хот руу буцаж зочид буудалдаа байрлана. (Оройн хоолоо аялагчид өөрсдийн зардлаар иднэ)
• Өглөөний цайгаа уусны дараа чөлөөт цагтай. • Үүний дараа өдрийн хоолоо идээд 15:30 цагт Чанша хотоос нисээд 20:25 цагт Хөх хотод ирнэ. • Хөх хотод ирэн транзит зочид буудалд байрлаж амарна.
• Өглөө 05:00 цагт цугларч автобусаар нисэх онгоцны буудал руу явна. 07:00 цагт нисээд 07:55 цагт Эрээн хотод ирнэ. • Эрээн хотод ирээд Зээл дэлгүүрээр орж худалдаа хийх зэрэг чөлөөт цагтай. Үүний дараа 13:00 цагт Эрээнээс автобусаар Замын үүд рүү хил гаалиар нэвтэрч Замын үүдэд орно. • Бид Замын үүдээс 18:05 цагт Улаанбаатар хотын зүг 275-р гал тэргээр Нийслэл хотыг зорьсноор бидний баялаг аялал баяртайгаар өндөрлөх болно.
• 09:20-д Улаанбаатар өртөөнд хүрнэ. Аялагчид маань ачаагаа бүртгэн авснаар энэ удаагийн аялал маань аз жаргал, дурсамж дүүрэн өндөрлөнө.
Жанжиажегийн шилэн гүүр дэлхийн хамгийн урт
Аялагчдийн сэтгэгдэл
Ачааллаж байна…